хавтгай дэлхий

01:39 , 2008-01-31 .. Бичигдсэн: мөр холбосон... .. Холбоос
хаягдсан дурлала

хаврын бороогоор сольчихъё

өр минь чи өвдөхөө бхуу

хөлдүү хатуу бүхнийг нь

борооны үнэрээр бас сольё

өрц минь чи тийчлэхээ бхуу

нээг их санаа алдах чинь ....

хаврын бороо чи хэзээ ирэх вэ...


03:39 , 2008-01-25 .. Бичигдсэн: мөр холбосон... .. Холбоос
сссссссссссссссссссссс

Гунигаа төөрүүлэх үү

Чамайг төөрүүлэх үү

 

Гуниг та хоёр ыг төөрдөг байшиндаа хийх үү

 

Гурвуулаа төөрч тоглодог ч юм билүүү

 

Ай даа .. яаахаа мэдэхгүй юм да



03:59 , 2008-01-20 .. Бичигдсэн: мөр холбосон... .. Холбоос

Би

Чи

Бид

Хавар

Хайр

Хөөсөн чихэр

Үнсэлт

Саналт

Сэдрэлт

Уйдалт

Хардалт

Харамлалт

Гуйлт

Гувшилт

Уулзалт

Харуусал

Гомдол

Ухаарал

Хагацалт

Марталт

Салалт

 

Би бна

Чи алга

Бид бид биш болжээ...

 

Хавар биш өвөл

Хайр биш хоосрол

Хөөсөн чихэр биш утаат онгоц

 

Үнсэлт бус алгуурхан соролт

Саналт бус санаа алдалт

Сэдрэлт бус гиюурэлт

 

Уйдалт харин бна

Хардалт бас бна

Харамлалт ч бас бжил бн

 

Гуйлт бус дөмбийрөлт

Гувшилт бус бүүр дөмбийрөлт

Уулзалт бус инээлгэдэг канна

 

Хагацалт бус саналт

Салалт бус дурдатгал

 

 

Марталт бус санаг...



18:56 , 2008-01-03 .. Бичигдсэн: мөр холбосон... .. Холбоос
v

Хэлэх үгтэй ангалзах ам

Харах зүйлстэй сохорчихсон нүд

Тэмтрэх тэмүүлэлтэй тайрагдсан гар

Тэртээг зорих өрөөсөн хөл

 

Хайрлах хүсэлтэй зүрхгүй цээж

Сорох тамхитай уушиггүй хэнхдэг

 

Сүүмийн тальмаарах болоргүй нүд

Юм бүхэн үнэртдэг авиаг сонсох хэнгэрэггүй чих

 

Үнсэлт хүлээх уруулгүй нүүр

 

 

Цурхиртлаа уйлах нулимсгүй нүд

Цус гүйх судасгүй бие

 

Дэлбээлж ядах хагдарсан цэцэг….

Ядам хуруундаа бэлзэгтэй ганц бие хүмүүс….

 

Дүв дүүрэн санагдах хоосон бүхэн…

 

Хэн юм бээ…

...


16:15 , 2007-12-27 .. Бичигдсэн: мөр холбосон... .. Холбоос
ссс

Хэзээ нэг өдөр энд би алхаж бсан шиг тийм газар

Хэзээ нэг өдөр энд би амьдарч явсан шиг тийм аниргүй газар

Хэзээ нэг өдөр энд би ясаа тавьж бсан шиг тийм их цастай газар..

 

Гүн гүнзгий харанхуй атлаа гэгээтэй энэ газар

Гэрэл гэгээ нь турьхан атлаа нүдэнд дулаахан энэ газар...

 

Магад энд бсан бх би...

____________

 

Цасаар шуурдаг энэ хөндийн бүхий л зүйлс нь ультра марин

Цан битүү татсан цонхнуудтай чулуун байшингуудтай...

Бөртийх зүйлс ховорхонтой

Бүхий л зүйлс нь байр байрандаа...

 

Илүү бөгөөд дутуу энд бхгүй...

Энэ л хамгийн их сэтгэлд ойр бна..

 

Энд хэзээ...



г.с эээс хайр авсан ....

21:28 , 2007-11-15 .. Бичигдсэн: мөр холбосон... .. Холбоос

Бүгдийг чинь хайрламуу:::....

 

Юу ч хийсэн бсан юу ч болсон байсан...

 

Амьдарч бгаа хүн танд би хайртай.... хамгаас илүү хайртай...

 

Уй гунигт автаж шар хар ус шарз нэрмэл бүгдий нь залгилаад

Уйлагнан дуугарч хэвтэхэд чинь ч бас л хайртай

 

Амьдралд цөхөрч бгааг чинь хараад

Алгаараа нүүрээ дараад уйлж бгааг чинь хараад ....

 

Аяа бас аз жаргалаар дүүрэнхэн инээмсэглэж бхад чинь ч...

 

Ганцаардал ба цөхрөхүй н дунд дөжирч орхиход чинь ч гэсэн...

 

Хайрлаж л сууна.... би

 

Эл бүгд надад ер хүртээлгүй ч ......

Эгэл жирийнээр амьдарч л яваад тань баярлаж бна...

 

Амьдраа...



21:22 , 2007-10-22 .. Бичигдсэн: мөр холбосон... .. Холбоос

 

                   Нохой зүрх

 

Зунжингаа дурлалцаж зунжингаа үнсэлцэв

Намаржингаа хагацаж намаржингаа цурхирав

Өвөлжингөө мартаж өвөлжингөө унтав

Хаваржингаа хайж хаваржингаа сээтэгнэв

Хичнээн ч хавар хичнээн ч дурлал

Хичнээн ч зун хичнээн ч халуухан хайрууд

Хичнээн ч намар хичнээн ч доголон нулимстай залуус

Хичнээн ч өвөл хичнээн ч олон дурсамжууд

Ханаж цадахыг мэдэхгүй зүрх тэгээд би

Ховдог сувдаг бидэн хоёр....

 

...


Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

сирус
тагтаа

Ангилалууд

мөр холбосон...
өдрөө тэмдэглэсэн...
дуртай...
үлгэрүүд...
хавтгай дэлхий..

Сүүлийн бичлэгүүд

(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)

Найзууд

g84
hannibal
eternalzul22
tuulai-ok
xvv
Хүслийнжигүүр
orbinzoon
AmonRa
Dunsger
tomor